ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2021 оны 07 сарын 23
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайд ашиглагдах нүүрсний чанарыг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТХК/202105048
“Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос нүүрсний чанарыг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмж–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 70%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн нийлүүлэхээр санал болгож буй барааны үнийн дүнгийн 40%-иас дээш хэмжээтэй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 1 жил буюу 2020 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн хамт төсөвт өртгийн 2%-тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр, 14 цаг 00 минут–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр, 14 цаг 30 минут т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өмнөговь аймаг , Цогтцэций сум, Цагаан-Овоо баг,
“Тавантолгой” ХК-ийн ажлын байр,
Утас: 7535-5555 /210/