Түр хүлээнэ үү
Facebook
Twitter
Youtube
[email protected]
(+976) 7535-5555, (+976) 9400-1619
Хурал
Мэйл
Нэвтрэх
HR
EN
CN
Танилцуулга
ТУЗ - ийн даргын мэндчилгээ
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Удирдлагуудын танилцуулга
Компанийн бүтэц
Нийгмийн хариуцлага
Харилцагч байгууллагууд
Ахмад уурхайчид
Түүхэн замнал
Ордын тухай
Ордын танилцуулга
Ордын түүх
Хувьцаа эзэмшигчид
Үйл ажиллагааны тайлан мэдээлэл
Гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүн
ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүд
Үнэт цаасны мэдээлэл
Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэл
Үйл явдлын календарь
Компанийн засаглалын тайлан
Санхүүгийн тайлан
Мэдээ мэдээлэл
Компанийн мэдээ
Орон нутгийн мэдээ
Тендерийн урилга, Дуудлага худалдаа
Онцгой мэдээ
Таван толгойн мэдээ сонин
Таны мэндлэгт
Видео мэдээ
Зарлал
Үнэ ханшийн мэдээ
Зургийн цомог
Холбоо барих
Хурал
Мэйл
Нэвтрэх
HR
EN
CN
[email protected]
(+976) 7535-5555, (+976) 9400-1619
Facebook
Twitter
Youtube
card
Танилцуулга
ТУЗ - ийн даргын мэндчилгээ
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Удирдлагуудын танилцуулга
Компанийн бүтэц
Нийгмийн хариуцлага
Харилцагч байгууллагууд
Ахмад уурхайчид
Түүхэн замнал
Ордын тухай
Ордын танилцуулга
Ордын түүх
Хувьцаа эзэмшигчид
Үйл ажиллагааны тайлан мэдээлэл
Гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүн
ТУЗ-ийн энгийн болон хараат бус гишүүд
Үнэт цаасны мэдээлэл
Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэл
Үйл явдлын календарь
Компанийн засаглалын тайлан
Санхүүгийн тайлан
Мэдээ мэдээлэл
Компанийн мэдээ
Орон нутгийн мэдээ
Тендерийн урилга, Дуудлага худалдаа
Онцгой мэдээ
Таван толгойн мэдээ сонин
Таны мэндлэгт
Видео мэдээ
Зарлал
Үнэ ханшийн мэдээ
Зургийн цомог
Холбоо барих
Түүхэн замнал
1890
1890
Урчууд төмөр хайлуулах, уяраах зорилгоор ашиглаж эхлэв.
Цааш үзэх
Цааш үзэх
×
1890
Урчууд төмөр хайлуулах, уяраах зорилгоор ашиглаж эхлэв.
1910
1910
Өргөн хэрэглээнд тэмээн хөсгөөр тээвэрлэн хэрэглэж эхлэв.
×
1910
Өргөн хэрэглээнд тэмээн хөсгөөр тээвэрлэн хэрэглэж эхлэв.
1939
1939
Тавантолгойн ордыг гар аргаар олборлон аймгийн төвд борлуулж эхлэв.
×
1939
Тавантолгойн ордыг гар аргаар олборлон аймгийн төвд борлуулж эхлэв.
1966
1966
Тавантолгойн орд газрыг үйлдвэрийн аргаар ашиглаж болсон.
×
1966
Тавантолгойн орд газрыг үйлдвэрийн аргаар ашиглаж болсон.
1966
1966
1966-1978 онд С-100 трактор Э-302 Э- 10011 экскаватор, краз-256 автосамасвал, СБМ-2М өрмийн машин, ЭСД-100 дизель станцуудаар хангагдан ажиллаж байна.
×
1966
1966-1978 онд С-100 трактор Э-302 Э- 10011 экскаватор, краз-256 автосамасвал, СБМ-2М өрмийн машин, ЭСД-100 дизель станцуудаар хангагдан ажиллаж байна.
1978
1978
1978-2000 онд ЭО-5111 экскаватор, автогрейдер, Т-170, Т-130 бульдозерууд зэрэг уулын тоног төхөөрөмжийг шинэчлэн жилдээ 120000тн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай орон нутгийн томоохон уурхай болон өргөжсөн

1990
1990
1990 онд ЭХГУУЯамнаас Тавантолгойн нүүрснийг коксжуулж турших зорилгоор мэргэжилтэн н.Уртнасанг ирүүлж 8-р пластын нүүрсийг гар аргаар /талын аргаар/ туршиж Монгол улсад кокс хийх анхны арга туршлагыг нэвтрүүлсэн ба 1991 – 1999 онд тогооны аргаар үйлдвэрлэж байв.

1994
1994
Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1994.12.05-ны өдрийн 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой Хувьцаат Компани болгон өөрчилсөн. 1995 оноос орон нутгийн өмч давамгайлсан Хувьцаат компани болсон.

1997
1997
Тавантолгойн ордын нийт 11350 га талбайг улсад шилжүүлэн өгч 169 га талбайд ашиглалт явуулж эхэлсэн.
×
1997
Тавантолгойн ордын нийт 11350 га талбайг улсад шилжүүлэн өгч 169 га талбайд ашиглалт явуулж эхэлсэн.
2000
2000
Японы Komatsu РС220 экскаватор, D-65 бульдозер, Terex ТА25 маркийн автосамосвал 2ш зэргээр парк шинэчлэлт хийсэн.
×
2000
Японы Komatsu РС220 экскаватор, D-65 бульдозер, Terex ТА25 маркийн автосамосвал 2ш зэргээр парк шинэчлэлт хийсэн.
2000
2000
Коксыг баюуны аргаар шатаан боловсруулах үйлдвэрлэлийг уурхайд нэвтрүүлсэн. Коксын мастер тэргүүний уурхайчин У.Намхайцэрэн.
×
2000
Коксыг баюуны аргаар шатаан боловсруулах үйлдвэрлэлийг уурхайд нэвтрүүлсэн. Коксын мастер тэргүүний уурхайчин У.Намхайцэрэн.
2000
2000
БНХАУ-ын ӨМӨЗО-ын Баяннуур аймгийн “Пү-Шин”, “Санхэ” компанитай тус тус нүүрс экпортлох гэрээ байгуулсан.
×
2000
БНХАУ-ын ӨМӨЗО-ын Баяннуур аймгийн “Пү-Шин”, “Санхэ” компанитай тус тус нүүрс экпортлох гэрээ байгуулсан.
2004
2004
Таван толгойн орд газраас анхны экспортыг эхлүүлж, 30 самосволоор 256 тн нүүрс экпортонд гаргасан.
×
2004
Таван толгойн орд газраас анхны экспортыг эхлүүлж, 30 самосволоор 256 тн нүүрс экпортонд гаргасан.
2006
2006
1 тэрбум хөрөнгө оруулалт хийж уурхайн хүчиин чадлыг 1 сая тн хүргэв.
×
2006
1 тэрбум хөрөнгө оруулалт хийж уурхайн хүчиин чадлыг 1 сая тн хүргэв.
2007
2007
Анх удаа 1 сая.тн нүүрс олборлон борлуулав.
×
2007
Анх удаа 1 сая.тн нүүрс олборлон борлуулав.
2009
2009
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал” хүртсэн. Мөн 2008,2009,2010 онуудад шилдэг татвар төлөгч байгууллага, ҮХАҮТанхимын ТОР–100-ын эхний 10 байрт тус тус шалгарсан
×
2009
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал” хүртсэн. Мөн 2008,2009,2010 онуудад шилдэг татвар төлөгч байгууллага, ҮХАҮТанхимын ТОР–100-ын эхний 10 байрт тус тус шалгарсан
2011
2011
Компани түүхэндээ анх удаа 6 сая.тн нүүрс экспортлож МУлсын нүүрсний экспортын 30%-ийг дангаараа борлуулсан.
×
2011
Компани түүхэндээ анх удаа 6 сая.тн нүүрс экспортлож МУлсын нүүрсний экспортын 30%-ийг дангаараа борлуулсан.
2013
2013
БНХАУ-н Шинхуа группд “Эрдэнэс тавантолгой”ХК, “Энержи ресурс”ХХК-иудтай хамтран 20 жилийн хугацаанд 1.0 тэрбум тонн нүүрс экспортлохоор гэрээ байгуулав.
×
2013
БНХАУ-н Шинхуа группд “Эрдэнэс тавантолгой”ХК, “Энержи ресурс”ХХК-иудтай хамтран 20 жилийн хугацаанд 1.0 тэрбум тонн нүүрс экспортлохоор гэрээ байгуулав.
2014
2014
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК 20%, “Гашуунсухайтын авто зам” ХХК 17% хувь эзмшиж хөрөнгө оруулсан.
×
2014
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК 20%, “Гашуунсухайтын авто зам” ХХК 17% хувь эзмшиж хөрөнгө оруулсан.
2015
2015
“Тавантолгой” ХК-ийн 276,9 га талбайд, 192 сая тонн нүүрсний нөөц батлуулав
×
2015
“Тавантолгой” ХК-ийн 276,9 га талбайд, 192 сая тонн нүүрсний нөөц батлуулав
2015
2015
“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж Гаалийн хяналтын бүсийг байгуулж гүний гаалийн үйл ажиллагааг явуулж эхлэв.
×
2015
“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж Гаалийн хяналтын бүсийг байгуулж гүний гаалийн үйл ажиллагааг явуулж эхлэв.
2016
2016
Уул уурхайн салбарын 2016 оны тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж Шилдэг татвар төлөгч ТОП-100 аж ахуйн нэгж.
×
2016
Уул уурхайн салбарын 2016 оны тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж Шилдэг татвар төлөгч ТОП-100 аж ахуйн нэгж.
2016
2016
50 жил тасралтгүй ажиллаж 36,2 сая.тн нүүрсийг олборлосон. Шилдэг үндэсний олборлогч, манлай татвар төлөгч.
×
2016
50 жил тасралтгүй ажиллаж 36,2 сая.тн нүүрсийг олборлосон. Шилдэг үндэсний олборлогч, манлай татвар төлөгч.
2018
2018
Нүүрсний ам нөхцлийн үнэ анх удаагаа 71 ам долларт хүргэв. “ТОП-10 аж ахуй нэгж –ээр шалгарав.
×
2018
Нүүрсний ам нөхцлийн үнэ анх удаагаа 71 ам долларт хүргэв. “ТОП-10 аж ахуй нэгж –ээр шалгарав.
2019
2019
Парк шинэчлэл хийв. Шинэ суурьшлын бүсийн шав тавив. Өмнөговь аймгийн 22500 өрх бүрд 3-тн нүүрс үнэ төлбөргүй олгож “НУТГИЙН ИЛЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
×
2019
Парк шинэчлэл хийв. Шинэ суурьшлын бүсийн шав тавив. Өмнөговь аймгийн 22500 өрх бүрд 3-тн нүүрс үнэ төлбөргүй олгож “НУТГИЙН ИЛЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
1967
1967
1967 оны 5-р сарын 01-ний өдрөөс биеэ даасан уурхайн захиргаа болгон байгуулсан. Энэ үед нийт 15 ажиллагсадтай, үүнээс ажилчид 6, инженер техникийн ажилтан 4, албан хаагч 2, бага тушаалын ажилчид 3 байв.
1. С.ХҮҮХЭНЖАВ - уурхайн дарга (Өмнөговь аймгийн Ханбогд сум)
2. н.ЖАНЦАН - нябо (Дундговь аймгийн Гурван сайхан сум)
3. н.РЭНЦЭНДОРЖ - аж ахуйн нярав (Дундговь аймгийн Цагаан-Овоо сум)
4. н.БАДАМ - уулын мастер (Дундговь аймгийн Цагаан-Овоо сум)
5. н.БАНЗРАГЧ - тракторчин (Дундговь аймгийн Өлзийт сум)
6. н.НАМДАГ - эксковаторчин (Төв аймгийн Баянбараат сум)
7. Ж. ЧҮЛТЭМ -тэсэлгээчин (Өмнөговь аймгийн Манлай сум)
8. Д. ВАЛЯА - дизельчин (Өмнөговь аймгийн Цогтцэций сум)
9. Х. МОНГОЛ - үйлчилгээний жолооч (Өмнөговь аймгийн Цогтцэций сум)
10. О. СЭРЭЭТЭР - бичээч, борлуулагч (Дундговь аймгийн Өлзийт сум)
11. Х. ХҮҮХНЭЭ - цэвэрлэгч, галч (Өмнөговь аймгийн Цогтцэций сум)
12. н.ПАЛАМ - өрөмдөгч (Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум)
13. н.ЧИМЭДДОРЖ - усны тэрэгний жолооч (Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум)
14. Ж. БАТХИШИГ - механик засварчин (Өмнөговь аймгийн Цогтцэций сум)
15. Ц.БАМТМӨНХ - тэсрэхийн сахиул (Өмнөговь аймгийн Ханхонгор сум) гэсэн орон тоотойгоор анхны багаа бүрдүүлж ажилласан. Уурхайг шинэ тутам байгуулахад 230.7 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй 15,0 мянган төгрөгний эргэлтийн хөрөнгөтэйгөөр С100 трактор 1ш, Экскаватор Э-302 1ш, цахилгаан станц 2, үйлчилгээний ГАЗ-51 машин -1, ус зөөврийн ЗИЛ-164 цистерн-1ш, орон сууцны болон конторын гэр 3, бусад эд аж ахуйн зүйлсийг Яамны шийдвэрээр Цагаан-Овоогийн уурхайгаас балансаас балансд шилжүүлж, анхныхаа жилд 4300 тонн нүүрс гаргаж борлуулах, 1500 метр куб хөрс хуулах улсын төлөвлөгөөт даалгавар хүлээн авч 107,2-133,3 хувиар биелүүлж байсан.
1989
1989
1989 онд "Улсын Үйлдвэрийн Газрын тухай" Монгол улсын хууль хэрэгжиж, уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, экскаватор, тээврийн хэрэгслийн 90%-ийг шинэчилж, уурхайчдын тосгоноо өргөтгөж 50 хүүхдийн ясли цэцэрлэгийн комбинат, 4 айлын орон сууцууд, зочид буудлын барилга /одоогийн цэцэрлэг/ шинээр барьж ашиглалтанд оруулсан.
1990
1990
1990-1991 онд Тавантолгойн уурхайн жилийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч 4-р давхрагад улсын хөрөнгө оруулалтаар уурхайн өргөтгөлийн ажлыг Налайх дахь Уурхайн барилга трестийн өргөтгөлийн хэсэг гүйцэтгэж энэ ажлыг уул уурхайн салбарын туршлагатай мэргэжилтэн Д.Чулуунбаатар удирдан ажиллаж уурхайн нээлт хийж Хөтлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нүүрс нийлүүлж байв.
1990
1990
1990 онд ЭХГУУЯамнаас Тавантолгойн нүүрснийг коксжуулж турших зорилгоор мэргэжилтэн н.Уртнасанг ирүүлж 8-р пластын нүүрсийг гар аргаар /талын аргаар/ туршиж коксжих нь батлагдсан ба хоёр дахь удаагийн туршилтаар 4-р пластын нүүрс бас коксжих нь батлагдаж байсан. Мэргэжилтэнгийн дагалдангаар У.Намхайцэрэн ажиллаж цаашид Монгол улсад кокс хийх анхны арга туршлагыг нэвтрүүлсэн ба 1991 - 1999 онд тогооны аргаар үйлдвэрлэж байв.
1992
1992
1992 онд нүүрсний салбарын ажилчдын дунд зохион байгуулагддаг спартакад тэмцээний анхлан санаачлан зохион байгуулж одоо хүртэл уламжлал болон явагдсаар байна.
1992
1992
1992, 1993, 1994, 1995 онуудад явагдсан системийн спартакад бүсийн тэмцээнүүдэд Д.Пүрэвсүрэн, Б.Баатарчулуун, Ө. Ганчимэг нарын багууд удаа дараа тэргүүн байранд шалгаран алт, мөнгө, хүрэл медаль авч байсны дээр шатар, даам, сагс, волейволын тэмцээнд алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан Х.Хүүхэнжав, Л.Батаа, Б.Баатарчулуун, Ө.Ганчимэг, Ц.Энхбаяр, Ю.Түмэнбаяр, Ж.Наранцэцэг, Х.Сувдаа, Х.Батаа, Д.Пүрэвсүрэн нарыг дурьдаж хэлэх нь зүйтэй.
1992
1992
Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1992 оын 06 дугаар сарын 03-ны өдрийн 65 тоот тогтоолоор Эрүүл мэндийн газраас Тавантолгойн нүүрсний уурхайд 20 ортой Хүүхэд саатуулах газрыг балансаас балансад шилжүүлэн хэвийн үйл ажиллагааг хангах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэхийг уурхайн дарга Ч.Энхбаярт үүрэг болгож байсан.
1993
1993
Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1993 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн а/43 тоот тушаалаар 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн Тавантолгойн уурхайн тосгонд I-IV ангийн сургалттай сургууль нээн хичээллүүлэх шийдвэрийг гарган тус жилдээ 18 сурагчтай, 2 багштай, сургуулийн эрхлэгчээр багш Д.Тогооч, багшаар нь Б.Цэцэгсүрэн нар ажиллаж байсан.
1994
1994
1994.12.05 Тавантолгойн нүүрсний уурхайн зах зээлийн нөхцөлд зохицуулан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой Хувьцаат Компани болгон өөрчилсөн. 1995 оноос орон нутгийн өмч давамгайлсан Хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
1996
1996
Түүхэн гэрэл зургууд
1996
1996
1996 оны 06 сарын 18-ны өдөр Тавантолгой хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал болж байв.
1996
1996
1996 оны 08 сарын 04-нд Тавантолгойн нүүрсний уурхайн 30 жилийн ой тохиож байв. Ойн арга хэмжээнд зориулан уран бүтээлийн уралдаан зарлав.
1997
1997
Нүүрсний үнэ1997 оны 06 сарын 30 өдөр 1тн нүүрсний үнэ 4500 төгрөг болгон тогтож байв.
2000
2000
Монгол улсын Засгийн Газраас орон нутгийн уурхайнуудыг өргөтгөх хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд болон Даланзадгадын Дулааны Цахилгаан станц ашиглалтанд орсноор уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2000 оноос Японы Komatsu фирмийн РС220, D-65 бульдозер, 25 тн даацтай Terex ТА25 маркийн автосамосвал 2ш зэрэг парк шинэчлэлтийг дахин хийж үйлдвэрлэлийн хэвийн ажилгааг хангаж байв.
2000
2000
2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Жасрай, М.Энхсайхан, УИХ гишүүн Төмөр-Очир, Оюунбаатар мөн яам тамгын газруудаас Япон, Америк, Солонгос зэрэг орнуудаас олон төлөөлөгчид ирж үзэж танилцаж байв.
2000
2000
2000 онд Коксыг баюуны аргаар шатаан боловсруулах үйлдвэрлэлийг уурхайд нэвтрүүлэн Өвөр монголын мэргэжилтэнгүүдээр удирдуулан бариулж байсан.
2003
2003
2003,2004,2005 онуудад ажлын амжилтаараа салбартаа 1-3-р байранд орж байв.
2004
2004
2004 онд Өмнөговь аймгийн засаг даргаар ажиллаж байсан С.Сумъяа БНХАУ-ын ӨМӨЗО-ын Баяннуур аймгийн "Пү-Шин" компанитай, дараа нь Уурхайн даргаар ажиллаж байсан Р.Зоригтбаатар БНХАУ-ын "Санхэ" компанитай тус тус нүүрс экпортлох гэрээ байгуулж байсан.
2004
2004
2004 оны 04 дүгээр сарын 06-нд Гашуун Сухайт хилийн боомтоор анхны экспортын 256 тонн нүүрсийг тээвэрлэн гаргав.
2004
2004
2004 онд Өмнөговь аймгийн тэргүүний татвар төлөгч байгууллагаар шалгарсан
2005
2005
2005 онд уурхайн 40 жилийн түүхэн ойгоор амхад уурхайчин Цэрэндоржийн Борхүү уурхайн анхны Гавъяат уурхайчин цол тэмдэгээр шагнагдав.
2005
2005
2005 онд үйл ажиллагаа өргөжиж Халуун усыг шинэчлэн их засвар хийн өргөтгөж, 50 хүний багтаамжтай зоогийн газрын барилгыг шинээр барьж өргөтгөж байв.
2005
2005
2005 оны 05 сард уурхайн ажилчид болон тосгоны ажилчдын хэрэгцээг хангах үүднээс уурхай өөрийн дэлгүүр байгуулан ажиллаж анх худалдагчаар Ц.Энхжаргал ажиллаж байв.
2006
2006
2006 оноос эхлэн "Тавантолгой Транс" ХХК манай уурхайгаас өөрөө ачиж олборлон гаргадаг болсон нь түүхэнд тэмдэглэхүйц ажил болсон. Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачлага зүтгэлээр орчин үеийн мобиком холбоотой болсон нь уурхайн хөгжилд шинэ үеийг авчирсан гэж үзэж болно.
2006
2006
2006年开始“塔旺陶拉盖运输”有限公司从我们煤矿自行开采装货拉煤了。根据同时议员D.Baterdene提出,在矿区布置现代Mobicom公司通讯服务,如此矿区发展带来新的开始。
2006
2006
Түүхэн гэрэл зургууд
2006
2006
2006 оны 09 сард Тавантолгой ХК, тендер шалгаруулалт явуулан "Ориент Энержи" компани шалгарч Dong Feng үйлдвэрийн автосамосвал - 20ш, Liu Gong үйлдвэрийн экскаватор 4ш, авто ачигч - 8ш, зам усалгааны машин 1ш, Түлшний машин- 1ш, өрмийн машин 1ш бүхий 1,2 тэр бум төгрөгийн парк шинэчлэлт хийгдэж байсан.
2007
2007
2007 онд компанийн дотоод бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг хийж захиргаа удирдлага, санхүү, хангамж, механик, уулын үйлдвэрлэл, кокс боловсруулалт гэсэн үндсэн хэсгүүдэд хуваариласан.
2007
2007
2007 онд Нүүрсний салбарын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг спартакад тэмцээнийг дахин сэргээж уурхайд өндөр хэмжээнд зохион байгуулсан. Тус спартакадад Тавантолгой уурхайн хамт олон багийн дүнгээр 3-р байр эзэлсэн.
2007
2007
2007 оноос хойш Тавантолгойн нүүрсний уурхайн үйл ажиллагаа эрчимжиж жил бүр зорилтот түвшинг давуулан биелүүлж ирсэн.
2007
2007
2007 оны 08 дугаар сарын 29 өдрийн 23.30 минутанд түүхэндээ анх удаа 1 сая дахь тонн нүүрсээ олборлон борлуулж байв.
2008
2008
2008 оноос эхлэн Даланзадгад, Цогтцэций сумын хэмжээнд уурхайг сурталчилан таниулах "Уурхайн нэг өдөр" өдөрлөг зохион байгуулж эхэлсэн.
2008
2008
2008 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 16 айлын орон сууцны барилга, автозасварын байрны барилга, тосгоны инженерийн барилга байгууламжийн шинэчлэл, 150 тн багтаамжтай ШТСтанц, уурын зуухны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2008
2008
2009 онд уурхайн үйл ажиллагаа өндөр амжилттай явуулсныг өндөрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Үндэсний Бүтээмжийн Шагнал"-ыг хүртсэн. Мөн 2008,2009,2010 онуудад шилдэг татвар төлөгч байгууллага, ҮХАҮТанхимын ТОР - 100 шагналын эхний 10 байрт тус тус шалгарч байсан амжилттай.
2009
2009
2009 онд бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 150 тн -ын багтаажтай тэсрэх материалын агуулахын ажил, 150 тн авто пүүний ажлыг хийж гүйцэтгэн одоо ашиглаж байгаа.
2010
2010
2010 онд салбарын спартакадад амжилттай оролцож багаараа хүрэл медаль авсан.
2010
2010
2010 онд уурхайн тосгоны дунд ногоон байгууламжийн барьж байгуулан ашиглалтанд оруулсан.
2010
2010
2010 онд 1,2 тэр бум төгрөгийн үнэтэй CAT 385 экскаваторыг худалдан авч үндсэн үйлдэрлэлд ашиглаж эхэлсэн.
2011
2011
2011 онд уурхайн 45 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн хэмжээнд цогц уралдаан наадмыг Даланзадгад хотод 3 хоног амжилттай зохион байгуулсан.
2012
2012
Сүүлийн жилүүдэд уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлж олборлолтын хэмжээ нэмэгдсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Шадар Сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХурлын гишүүд Яам тамгын газрын удирдлагууд ирж уурхайн үйл ажиллагаатай танилцаж байсан.