ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
"Тавантолгой"ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр
Баялаг түүхтэй, бахдам амжилтаар түүчүүлсэн Ууган уурхайнхаа хөгжил, дэвшил, бүтээн байгуулалт, ирээдүйн түүхэн хөгжлийн бааз суурийг бүтээж хүч, оюунаа харамгүй зориулсан уурхайчид та бүхэндээ компанийнхаа 60 жилийн ойн босгон дээр мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Улиран одож буй 2025 он уул уурхайн салбарын хувьд зах зээл, эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал тулгарсан хэдий ч бид бүхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөх, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан үйл явдлаар өрнүүн сайхан жил байлаа. Бидний амжилт бүтээл бол үе үеийн уурхайчид та бүхний эхлүүлсэн замнал, бүтээн байгуулсан их үйлсийн гавьяа зүтгэл гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.
Говь нутагт ууган уурхайн гал голомт бадамлаж, эх нутаг, эгэл түмэндээ илч дулааныг түгээгч үе үеийн уурхайчид та бүхэндээ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, нийт уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргалтай, амьдрал үйлс нь өрнүүн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Урагшлах ирээдүйн хөгжлийг илч дулаанаар тэтгэгч
Уурхайчдын яруу алдар мөнхөд бадарч байх болтугай.

