ТУЗ-ийн ДАРГЫН МЭДНЧИЛГЭЭ
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга
Д.Нацагдорж
Бид бүхэн хагас зуун жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байна. Аливаа тэмдэглэлт ой гэдэг нь өмнөх үеэ дурссан, өнөө үедээ дурсамжтай, хойч үедээ сургамжтай, өчигдрийг амилуулж, өнөөдрийг бий болгож, маргаашаа тодорхойлох, түүхийн онцлог агшин байдаг. Уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбарын нь Монгол улсын уул уурхайн салбарын үүсэл хөгжлийг эхлүүлсэн билээ.
Манай хамт олон өмнийн цэнхэр говьд энэ цагийн бахархал болсон уурхайг цогцлоон байгуулж уурхайлан олборлож өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд чамгүй хол замыг туулсан. Төвлөрсөн төлөвлөгөөт бүтээн байгуулалтын он жилүүд, зах зээлийн хямралын үе, өмч хувьчлал, салбарын оргил манлайлын үе бүгдийг үзэж өнгөрүүлэхдээ Монгол хүний саруул ухаан, алсын хараагаар төлөвлөж, үйл ажиллагаагаа тасалдуулалгүй ажиллаж ирсэн. Энэ бол бидний том бахархал.
Тавантолгой уурхайн ажилчид орд газрыг анхлан эзэмшиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн, орд газраас анхны нүүрс экспортыг эхлүүлсэн, кокс гэдэг бүтээгдэхүүнийг Монгол улсад анхлан үйлдвэрлэж эхэлсэн гээд Анхны гэх тодотголтой түүхэнд тодоор бичигдэх ололт амжилт бидэнд бий. Энэ бүх цаг хугацаанд бидэнтэй хамт байж бодлого шийдвэрээр дэмжиж ажилласан үе үеийн Засгийн газар, Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, яамд агентлагууд түүнчлэн хамтран ажилласан албан байгууллага, хувь хүмүүс, компани аж ахуйн нэгжүүд, эрхэм хүндэт худалдан авагчид, хэрэглэгчид та бүхэнд баярласан талархаснаа илэрхийлж “Тавантолгой” ХК-ийн түүхт 57 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.