ТЕНДЕРИЙН УРИЛГА

             Огноо : 2020 оны 05 сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ТТХК/202003018

“ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

  1. Багц №1 “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн “А” багцад хөрсний чулуулаг бутлах тэсэлгээний ажил гүйцэтгэх
  2. Багц №2 “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн “Б” багцад хөрсний чулуулаг бутлах тэсэлгээний ажил гүйцэтгэх

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017,2018,2019 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь:

 Багц №1 – 15 тэрбум төгрөгөөс багагүй байх

Багц №2 – 10 тэрбум төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Багц №1 – 10 тэрбум төгрөгөөс багагүй байх

Багц №2 – 8 тэрбум төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онууд

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт

Багц №1 буюу А багц-д 590,000,000 /таван зуун ерөн сая/ төгрөгийн,

Багц №2 буюу Б багц-д 309,000,000 /гурван зуун есөн сая/ төгрөгийн дүнтэй төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 06 сарын 08–ны өдрийн 10 цаг 00 минут-аас Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 сарын 08–ны өдрийн 10 цаг 30 минут доорх хаягаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг

“Тавантолгой” ХК-ийн төв байр,

Утас: 7535-5555 / дотуур утас - 211/