ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020 оны 05 сарын 05-ны өдөр

“Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн ажилчдын ажлын өвлийн хувцас–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 05 сарын 14-ны өдрийн 10 цаг-аас өмнө Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК-ийн ажлын байр, Үнэлгээний хороо хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 05 сарын 14-ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Дотоодны давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг , Цогтцэций сум,

Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК-ийн ажлын байр, Үнэлгээний хороо