“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН  ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

 

Компанийн нэр: “Тавантолгой” ХК.

Хурал хуралдах газар: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, Бор 2 дугаар гудамж 207 тоот хаягт байрлах “Тавантолгой” ХК-ийн төв байр, 2 давхрын хурлын танхим.

Хурал хуралдах өдөр, цаг: 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10:00 цагт болно.

Хурал зохион байгуулах хэлбэр: Танхим.

Хуралд оролцох эрхтэй Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр.

 

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

1.“Тавантолгой” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах тухай

2.“Тавантолгой” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай

3.“Тавантолгой” ХК-ийн 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай

4.”Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан тухай тайланг танилцуулах тухай

5.Төлөөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай

6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох тухай

7.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны зардлын төсвийг батлах тухай

 

Хувьцаа эзэмшигчид 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00цагийн хооронд дараах сувгуудаар болон компанийн өөрийн цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой. Үүнд:

1.Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани.

2.“Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар, Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-36, “Монгол Савхи” ХК-ийн байр, 6 давхар 602 тоот

3.“Тавантолгой” ХК-ийн оффис, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, Бор 2 дугаар гудамж, 207 тоотод байрлах “Тавантолгой” ХК-ийн төв байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүдэд мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй Хувьцаа эзэмшигчдийг санал өгөх боломжоор хангах зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цаг хүртэл доорх сувгуудаар дамжуулан урьдчилсан саналын хуудсыг хүлээн авна. Үүнд:

1.Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани.

2.“Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар, Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-36, “Монгол Савхи” ХК-ийн байр, 6 давхар 602 тоот

3.“Тавантолгой” ХК-ийн оффис, хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, Бор 2 дугаар гудамж 207 тоот.

4.Холбоо барих: 99074978, 88086686, 99010179.

5.И-мэйл хаяг: [email protected]

 

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН

БАЙГУУЛАХ КОМИСС