НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭН ТОВЧОО

1977-1984 онд Чойрт нүүрс ачих цэг байгуулсан. Уулын үндсэн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэн Э-10011экскаватор, краз-256 автосамосвал, СБВ-2 м өрмийн машин, ЭСД-100 дизель станцуудаар хангагдсан. Улмаар агаарын долгионы станц ашиглаж, 1981 онд телевизийн экран- КЮ станцтай болж, 1984 онд АТС тавигдаж тосгоны айл, өрхүүд шугамын радиотой болсон.