НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭН ТОВЧООН

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, үйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж Үйлдвэрийн Яаманд шилжүүлэн өгч, Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн цэг болгон 8 ажилчидтайгаар байгуулж, анхны жилдээ 3000тн нүүрс гаргаж борлуулах, улсын төлөвлөгөөг хүлээн авч байжээ. Энэ цагаас Монгол Улсын ууган уурхайн нэг Тавантолгой уурхайн түүх эхэлсэн байна.