Монгол Улсын Уул уурхайн салбарын түүх 1922 оноос эхлэлтэй. Тухайн үеийн Ардын Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авч хэрэгжүүлэх хугацааг мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хэмээн зааснаас хойш өдгөө 104 дэх жилтэйгээ золгож байна.
Зуун дамжсан уурхайчдын түүхийн томоохон жинг яах аргагүй Улсдаа УУГАН уурхайд тооцогдох Тавантолгой уурхайн түүх эзэлж байна.
Нэгэн жарны түүхийн жим улам тодорч, Улсдаа оруулсан хувь нэмэр амжилтын буухиа улам бүр зузаарсаар...
Тавантолгой уурхайг ашиглах анхны суурь 1950 онд тавигджээ.


