ОЛОН УЛСЫН АВТО МЕХАНИКИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

2025 оны 11 сарын 25-30 ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо Олон улсын автомеханикийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд “Тавантолгой” ХК-ийн Засвар, механикийн албанаас ахлах механик Г.Бат-Учрал, засварын механик Г.Батаа , засварчин Б.Ганчулуун нар оролцож шинэ техник технологитой танилцаж туршлага судлаад ирлээ.

Үзэсгэлэнг нийт 8 төрлөөр ангилж 14 хэсэг үзэсгэлэнгийн танхим гаргаж танилцуулсан бөгөөд уурхайн машин техник, түүний ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон улсад нэвтэрч буй шинэ техник технологийг судлах олон талын ач холбогдолтой юм.

Мөн хөдөлгүүрүүдийн сэлбэг эд ангийн чанар байдлыг судлах, эх үүсвэрийн холбогдох мэдээллийг авах, уурхайн техникүүдийн түлш зарцуулалтын хэмнэлтийн чиглэлд багадаа 10- 15%- ын хэмнэлт гаргах талаар шинээр нэвтэрсэн технологи, хөдөлгүүрийн их засварын ажилд ашиглагдах хэмжилт, тохируулганы багаж тоног төхөөрөмж ,компьютер оношилгооны программ зэргийг судалж танилцлаа.

Үзэсгэлэнд оролцсоноор сэлбэг материал, тоног төхөөрөмжийн чанарын харьцуулсан мэдээлэлтэй болохын зэрэгцээ байгууллагын техник ашиглалт шинэчлэл, засвар үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран ажиллах , байгууллагын технологийн шинэчлэлд хэрэгжүүлэх боломжтой олон шийдлүүд байгаатай танилцсан юм.