МОНГОЛ УЛСЫН ҮЛЭМЖ ДАРХАН МЭРГЭН Ц.ОДСҮРЭН, ГАРАМГАЙ МЭРГЭН Ж.БААСАНХҮҮ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Тавантолгой”ХК-ийн нэрэмжит “НАМРЫН ОТГО ХАРВАА”-г амжилттай зохион байгуулж, Монгол үндэсний өв соёл болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, суртчилан таниулах үйлст оруулж буй хувь нэмэр, гаргасан амжилтаараа Монгол Улсын СПОРТЫН МАСТЕР цол, уул уухайн салбарт олон ажил ажиллаж байгааг үнэлж ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН цол хүртсэн амжилтуудыг нь үнэлж Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, МШХХ-ын тэргүүлэгч, МШХХ-ы шүүгчдийн зөвлөлийн ахлагч, Улсын шүүгч Цэдэвсүрэнгийн Одсүрэн, Спортын дэд мастер цол хүртсэн Монгол Улсын гарамгай мэргэн Жаргалсайханы Баасанхүү нарт нийт уурхайчдынхаа өмнөөс баяр хүргэж компанийн зүгээс хүндэтгэл гардууллаа.

Мэргэн харваачдын маань хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.