“Тавантолгой”ХК-ийн нэрэмжит “НАМРЫН ОТГО ХАРВАА”-2025 шагайн харвааны нээлтийн үеэр ахмад уурхайчин, уурхайн ахмадын багийн ахлагч Ш.Жаргалсайхан, Ч.Баяраа нар Монгол улсын ХАРЬШГҮЙ МЭРГЭН цолоор шагнагдлаа. Компанийн зүгээс ахмад уурхайчдадаа баяр хүргэж ХҮНДЭТГЭЛ гардуулав.
Ууган уурхайдаа олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ үндэсний шагайн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад уурхайчдадаа баяр хүргэж, хараа хурц, оноо мэргэн, уухай нь цээл байхын ерөөл өргөе.







