Монголын үндэсний өв соёлын нэг шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суртчилан таниулах зорилготой “НАМРЫН ОТГО ХАРВАА” 39 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Тус харвааг 1986 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж харваачдын зорин ирж оролцдог тэмцээний нэг болсон байна.
Энэ удаагийн НАМРЫН ОТГО ХАРВААНД 30 багийн 240 багийн мэргэчүүд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.









