"Тавантолгой"ХК-ийн нэрэмжит "Намрын отго харваа" 39 дэх жилдээ зохион байгуулагдаж нийт 30 багийн 240 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Багийн хуруу харваанд:
Тэргүүн байранд Даланзадгад сумын Б.Амаржаргал ахлагчтай "Үнэт өв" баг
Дэд байранд Цогтцэций сумын залуу харваач С.Тулгахүү ахлагчтай баг
Гутгаар байранд Ханбогд сумын Монгол Улсын гарамгай мэргэн, Ханбогд сумын шагайн салбар зөвлөлийн тэргүүн Д.Банзрагч ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Хурууны хувийн цуваа харваанд:
Тэргүүн байр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн гоц мэргэн Э.Энхбат
Дэд байр Өмнөговь аймгийн ХЖТ-ын залуу харваач Б.Баасандорж
Гутгаар байр Ханбогд сумын Монгол Улсын гарамгай мэргэн, Ханбогд сумын шагайн салбар зөвлөлийн тэргүүн Д.Банзрагч нар тус тус эзэллээ.
Чавх харваанд:
Тэргүүн байр МУ-ын харьшгүй мэргэн Д.Цогбадрах ахлагчтай баг
Дэд байр Цогтцэций сумын ахмад харваач Г.Түмэнбаяр ахлагчтай баг
Гутгаар байр МУ-ын харьшгүй мэргэн М.Бат-Очир ахлагчтай баг шалгарлаа.
Чавхны хувийн цуваа харваанд:
Тэргүүн байр Номгон сумын харьяат, Аймгийн гоц мэргэн С.Очирсүрэн
Дэд байр Цогт-Овоо сумын ахмад харваач Г.Бямбадорж
Гутгаар байр Цогтцэций сумын ахмад харваач С.Адьяабат нар тэргүүллээ.












