Монгол орны хуурай, гандуу бүс нутагт тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухааны мэдлэг, практик туршлагыг хуваалцах, нийтэд таниулах болон орон нутагт нэвтрүүлэхэд мэдлэг, мэдээлэл болон чадавхын гүүр болох зорилготой “ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ-НОГООН ИРЭЭДҮЙ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж “Тавантолгой” ХК-ийг төлөөлөн Байгаль Орчны мэргэжилтэнүүд оролцлоо.
Уг хурлаар Цөлжилт, газрын доройтол ба UNCCD COP17 , Усны нөөцийн тогтвортой ашиглалт, хамгаалал, гандуу бүс нутаг, бэлчээрийн тогтвортой менежмент ба хууль эрх зүйн орчин, нөхөн сэргээлт, технологи, инновац, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүд гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл танилцуулж, хурлын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бүс нутгийн болон олон улсын эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагыг нэгтгэн, цөлжилттэй тэмцэхэд бодитой, хэрэгжигдэхүйц шийдлүүдийг хамтдаа эрэлхийлж харилцан туршлага солилцох замаар хурал зохион байгуулагдлаа.