"Тавантолгой" ХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд сөрөг нөлөөллийг бууруулах, усны хэрэглээг багасгах, тоосжилтыг бага түвшинд байлгах зорилтыг хэрэгжүүлж, зам усалгаанд тоос барьцалдуулагч бодис ашигласан үр дүнг танилцуулж байна.
GUARDIAN-тоос барьцалдуулагч бодисыг зам усалгааны зориулалттай машинд устай хольж, шүршиж усалсанаар замын гадарга дахь тоосонцорын жижиг хэсгүүдийг нийлүүлэн барьцалдуулж, тоос ялгаралт, ус ашиглалтыг үр дүнтэйгээр багасгадаг.
Тухайн бодисыг 2025 оны 9 дүгээр сараас эхлэн уурхайн технологийн замын усалгаанд тогтмол хольж хэрэглэж байна.
Замын усалгааг бодисгүй болон бодистойгоор хөрс хуулалтын туслан гүйцэтгэгч Говь түрүү ХХК, Дархан эрхэт майнинг ХХК, Ёл Ази ХХК, Топ ган ХХК-ууд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд агаарын чанарыг Dusttrak aerosol monitor 8530 багажаар 12 цагаар хэмжиж, усалгааны давтамж, тоос үүсэх байдал, дата мэдээлэлд тулгуурласан үр дүнг дараах байдлаар харуулж байна.
30 хоногийн бодистой усалгаа хийсэн үр дүнгээс харахад Усны хэрэглээ 25%-аар буюу 7,000 м3 багассан, тоосны хэмжээ 0.182 мкг/м3-аар буюу 2.5 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Бодисыг тогтмол хэрэглэснээр усны хэрэглээг бууруулах, усалгааны давтамжыг цөөрүүлэх ингэснээр усны хэмнэлт хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.