"Тавантолгой" ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд, Орон нутгийн боловсролыг дэмжих, Өмнөговь аймгийн оюутан залуусын сурч хөгжих боломжийг олгож залуучуудаа “Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" уриан дор орон нутгийнхаа тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс уламжлал болгон заралдаг тэтгэлэгт хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд шалгарсан оюутан залуучууддаа батламж гардууллаа. Батламжийг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр гардуулж оюутан залуусдаа амжилт хүслээ.
Тав дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Эдийн засагч, эрх зүйч, мэдээллийн технологи, программ хангамж, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчны мeнeжмeнт зэрэг нэн чухал мэргэжлээр 3,4 -р дамжааны 23 оюутнуудад 70-100 хувийн тэтгэлэг олголоо.