ГОВЬ ШАНХЫН ИХ ХУРДУУД ГИЙНГООН ДУУНД ХУРДАЛНА

Өгөөмөр их хайрханы өлзий хутаг оршиж, Шанх нутгийн түмэн магнай тэнэгэр сайхан наадлаа, Унаган хүлэг нь босоо төрдөг ажилч, хөдөлмөрч хүн зоны өлгий Цогтцэций сумын 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж шинэ зууны түүхийг эхлүүллээ.

Ууган уурхай “Тавантолгой”ХК-ийн зүгээс баяр наадмын 6 насны хурдан хүлгүүд болон сонгомол 3 насны морьдын бай шагналыг ивээн тэтгэж уяач, унаач хүүхдүүдийнхээ баярыг мялаав.

Үндэсний их өв соёлыг тээж хурдан хүлэг морьдынхоо уяа сойлгыг тааруулж наадамчин олноо баясган түрүү, айраг хүртсэн уяачид, унаач хүүхдүүддээ баяр хүргэж амжилт хүслээ.

Энгүй их говийн унага бүхэн босоо төрж эрхэм алдарт уяачдын уясан хүлэг бүхэн магнайдаа тоосгүй хурдалж Монгол түмнээ баясгаж байх болтугай.

Хурай хурай хурай.