”ТАВАНТОЛГОЙ” ХК 13 ДАХЬ ЖИЛДЭЭ МОНГОЛ УЛСЫН “ТОП-100” ААН-ЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө.

Ёслолын үйл ажиллагаанд “Тавантолгой”ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр оролцож “ТОП-100” өргөмжлөлөө гардан авлаа.

Топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлсэн бол Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болж байгаа гэдгээрээ онцлогтой байлаа.

Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж 13 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгарсан “Тавантолгой”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон нийт хувьцаа эзэмшигчид, уурхайчин хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье.