Коксжих нүүрсний олон улсын хамтын ажиллагаа, технологийн шинэчлэл, коксжих нүүрсний хэрэглээ, нүүрс олборлогч болон кокс, гангийн үйлдвэрүүдийн уялдаа холбоог
дэмжих чиглэлээр Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциаци болон SXCoal буюу Фэнвэй дижитал мэдээллийн технологи ХХК хамтран зохион байгуулсан уг хурал 2025
оны 5-р сарын 21-22-ны өдрүүдэд Фүжянь мужийн Шиамэн хотод зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Худалдааны төлөөлөгч, зөвлөх Ц.Түмэнбаяр оролцож нээлтийн үг хэллээ. Мөн Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд уг хуралд оролцов.
Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацийн Ерөнхийлөгч Лю Жижян илтгэл тавив. Тэрээр коксжих нүүрс нь гангийн үйлдвэрийн "хүнс"-ийн хувьд урт хугацааны туршид гангийн үйлдвэрлэлд орлуулашгүй стратегийн нөөц хэвээр байх болно гэдгийг онцлов. Мөн тус хурлын үеэр 2024 оны БНХАУ-ын коксжих нүүрсний шилдэг арван компанийг тодруулж шагнал гардуулав.