“Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 28-ны өдөр 94,72 хувийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Тус хурлаар компанийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаар Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва танилцуулж, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлав.
Мөн 2023 оны жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараасан тайланг хувьцаа эзэмшигчдэд хүргэж, 2024 оны жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилан олгох тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулав.
Түүнчлэн "Компанийн тухай" хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож баталлаа.