“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран Цогтцэций суманд зохион байгуулав.

Чуулганд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Сумдын Засаг дарга нар, агентлаг, мэргэжлийн байгууллагууд, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Мөн энэ үеэр нээлттэй ажлын байрны өдөрлөг, ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан бөгөөд "Тавантолгой"ХК-ийн хувьд иргэд олон нийтэд танилцуулга мэдээлэл өгч, зохион байгуулах ажилд хамтран ажиллалаа.