ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

"Тавантолгой"ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 95.92 хувийн ирцтэйгээр боллоо.

Хурлаар ТУЗ-ийн ажлын тайлан, компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2023 оны ногдол ашиг хуваарилах тухай асуудлуудыг хэлэлцэн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Мөн компанийн ТУЗ, удирдлагуудын зүгээс уурхайн тосгоны нүүлгэн шилжүүлэлт, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөх саналыг хувьцаа эзэмшигчид дэмжлээ.