ЦОГТЦЭЦИЙ СУМАНД КАМЕРЫН НЭГДСЭН СИСТЕМ СУУРЬЛУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

"Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ-тай хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж санал солилцлоо.

Уулзалтаар ТУЗ-ийн шийдвэрээр компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгасны дагуу тус суманд камерын иж бүрэн систем суурьлуулах гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Ингэснээр хүн амын хөдөлгөөн ихтэй бүс нутгийн хувьд гэмт хэргийн зөрчил буурах, иргэд аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэх юм.

Уг бүтээн байгуулалт нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.