Монголын хөрөнгийн биржийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Тавантолгой"ХК-ийн 150 багц, 960.000 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай болж, 1 тонн тутмын үнэ $173.37 ам доллар хүрч, нийт $166.4 сая ам доллар буюу 568 тэрбум төгрөгийн борлуулалтыг амжилттай хийлээ.

Ингэснээр Биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд 2023 онд нийт 7 удаагийн дуудлага худалдаагаар 522 багцын 3.3 сая тонн нүүрсийг амжилттай арилжлаа.