Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай.

Татварын Ерөнхий газраас 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлаж, улсын хэмжээнд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ тэргүүлсэн бол орон нутгийн өмчит "Тавантолгой ХК" 261.1 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн амжилтаар 5 дугаар байрт шалгарлаа.

Шилдэг татвар төлөгч 10 аж ахуй нэгжүүд:

1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ – 1.2 их наяд

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК – 990.1 тэрбум

3. “Оюутолгой” ХХК – 439.9 тэрбум

4. “Энержи ресурс” ХХК – 289.3 тэрбум

5. “Таван толгой” ХК – 261.6 тэрбум

6. “АПУ” ХК – 212.1 тэрбум

7. “ХААН банк” ХХК – 197.4 тэрбум

8. “Голомт банк” ХХК – 137.4 тэрбум

9. “Си өү ай эл” ХХК – 104.0 тэрбум

10. “Цайртминерал” ХХК – 98.6 тэрбум