ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦЭЦИЙ УУЛАНД ДҮЙЦҮЙЛЭН ХАМГААЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА.

2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг зохион байгуулах, Цогтцэций сумын Засаг даргын 2022 оны 12-р сарын 16-ны өдрийн албан тоотын дагуу биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций ууланд 4 удаагийн давтамжтай 50 боодол өвс, 500кг хужирыг зэрлэг амьтдад зориулан тараан байршуулаад байна.

Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны 4-р сарын 18-ны өдрийн 1-256 тоот албан тоотын дагуу Биотехникийн арга хэмжээг авч 30 боодол ногоон тэжээлийг Цэций уулын зэрлэг    амьтдын бэлчээрлэх газар, амьтдын үүр, хэвтэрт тараалаа.