“Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт компанийн төв байранд 97.9 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хуралд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мөн 2023 оны нэгдүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.