ТЕНДЕРТ УРИХ ТУХАЙ

 “Тавантолгой” ХК нь 2023 оны 03 сарын 17-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газарт дор дурдсан чиглэлд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах захиалга  өгсөн тул аж ахуйн нэгж байгууллагыг оролцохыг урьж байна.

Үүнд:

Багц-1 “Тавантолгой уурхайгаас-Ханги-470км”

Багц-2 “Ханги гаалийн хяналтын бүс-Ханги боомтын дундын бүс-9,5км”

Багц-3 “Тавантолгой уурхай-Цогтцэций төмөр замын өртөө-45км”

Багц-4 “Ханги төмөр замын шилжүүлэн ачих терминалаас-Ханги боомтын дундын бүс-20км”

Багц-5 “Тавантолгой уурхай-Тавантолгой төмөр замын өртөө-22км”

Багц-6 “Гашуунсухайт дахь төмөр замын шилжүүлэн ачих терминалаас-Чингэлэг тээврийн терминал-6км”

Багц-7 “Цагаан хадны талбай-Ганцмодны боомт-30км”

Багц-8 “Тавантолгой уурхай-Чингэлэг тээврийн терминал-240км” тус тус болно.