Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол ихсэж байгаа энэ цаг үед “Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлага, түнш байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тус сумын малчин өрхүүдэд нийт 12.5 сая төгрөгийн үнэ бүхий будааны тэжээл олгож, дэмжлэг үзүүллээ.