ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2023 оны 03 сарын 17 өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д Зам талбай усалгааны автомашин түрээслэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. 1. Үнийн санал албан бичгийн хамт ирүүлэх; 2. Санал болгож байгаа үйлчилгээг үзүүлэх нэг удаагийн тээвэрлэлтийн үнийг хүснэгтэнд бөглөж ирүүлэх; 3. Тээврийн хэрэгсэл гэрчилгээ, зураг болон жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар ирүүлэх; 4. Хувь хүн бол гарын үсгээр баталгаажуулсан үнийн санал, иргэний үнэмлэхний хуулбарыг ирүүлэх; Үнийн саналыг 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө [email protected], [email protected] мэйл хаягаар /PDF/-ээр, цаасаар ирүүлнэ үү. Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх барааны үзүүлэлт болон холбогдох бусад материалыг Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум, Цагаан овоо баг, Худалдан авалт, хангамжийн хэлтэс, Утас: 96963070, 88300961 [email protected], [email protected] мэйл хаягаар эсвэл доорх линкээр татан авч барааны нэр төрөл, тоо хэмжээг харна уу. Жич: Хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллага болон иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. Татаж авах холбоос: https://cdn.greensoft.mn/uploads/users/4288/files/%D0%A3%D1%81%D0%BD%D1%8B%20%D0%BC%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD%20%D1%82%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D1%81%D0%BB%D1%8D%D1%85%20%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BB%20%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85%20%D1%85%D0%B0%D0%B2%D1%81%D1%80%D0%B0%D0%BB%D1%82(1).xlsx