УУГАН УУРХАЙГААР ОВОГЛОСОН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ТӨРЛӨӨ

 

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тавантолгой уурхайн дарга асан Чүлтэмийн Энхбаярт ГАВЬЯАТ УУРХАЙЧИН цол олголоо.

Ч.Энхбаяр нь 1986 оноос 1992 он хүртэл уурхайн даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ууган уурхайгаас төрсөн 3 дахь ГАВЬЯАТ УУРХАЙЧИН цолтон болж байгаа юм.

Тавантолгой уурхайн 20 жилийн ойн босгон дээр даргаар томилогдож, 7 жил ажиллах хугацаандаа уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын 4-р давхаргыг нээх уулын ажлыг эхлүүлж, гадаадад коксжих нүүрс экспортлох нүүрсний нөөц бэлтгэх зэрэг олон ажлыг санаачлан уурхайчин хамт олныхоо хамт хийж гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ.

Танд "Тавантолгой" ХК-ийн нийт уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Зуун дамжсан уурхайчдын яруу алдар бадартугай.