МАЛЧИДДАА ӨВС ОЛГОЛОО

Өмнөговь аймгийн хэмжээнд хүйтний эрч эрс чангарч, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед  2023 оны А/06 дугаар тушаалаар Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нийт 136 малчин өрхөд дэмжлэг үзүүлж, 1410 боодол өвс олгохоор шийдвэрлэсний дагуу малчдадаа хүлээлгэн өглөө.

Энэхүү ажлыг тус компани нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.