Хөрс хуулалтын ажил гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг, “Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын захирал Б.Батсайхан, ХАБЭАБО-ы Хэлтсийн захирал Б.Содномцэрэн нарын албаны хүмүүс хөрс хуулалтын компанийн төлөөллүүдтэй уулын ажлын төлөвлөлт, технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, холбогдох стандартыг өндөр түвшинд мөрдүүлэх, сахилга хариуцлага, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан үр ашигтай хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.