ӨНГӨРӨГЧ САРД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсноос хойш буюу 12 дугаар сарын 09-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 374,6 мянган тонн нүүрс олборлож, 33,7 сая амдоллар буюу 115,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь тус компанийн жилийн нийт орлогын 15.3 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын төсөвт нийт 30 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ.

2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 755.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, улс, орон нутгийн төсөвт 290 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн ажиллалаа.