ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2022 оны 02 сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хууль зүйн зөвлөгөө тогтмол үзүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ТТХК/202201043

 

“Тавантолгой” хувьцаат компани нь хууль зүйн зөвлөх үйлчилгээ тогтмол үзүүлэх гэрээ байгуулах зорилгоор зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулах гэж байна. Иймд зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйгаа нотолж дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
  2. Байгууллагын үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга;
  3. Дор дурдсан мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан татан авахад татгалзах зүйлгүй талаарх албан мэдэгдэл. Уг албан мэдэгдлийг ирүүлснээр дараах материалтай танилцах эрхтэй болно. Үүнд:

а. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим системээс тендерт оролцогчийн сүүлийн 3 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн түүх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, тайлан хугацаанаас хойш төлсөн шимтгэлийн дүн бүхий тодорхойлолт;

б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын цахим мэдээллийн сангаас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх тодорхойлолт;

в. Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системээс тендер шалгаруулалтад санал болгож буй ажилтнуудын дээд боловсролын мэдээлэл зэрэг болно.

  1. Тендерт оролцогч зөвлөх нь зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн 1.12-т заасан нөхцөл үүссэн эсэхээ мэдэгдэлд дэлгэрэнгүй тусгана. Тендерт оролцогч зөвлөх нь зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн 1.12-т заасан нөхцөлийн талаарх мэдэгдэлд ерөнхий хариулсан буюу тендерийн үнэлгээний явцад зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн 1.12-т заасан нөхцөл байдал илэрвэл зөвлөхийг эрх бүхий бус гэж үзнэ.
  2. Зөвлөх үйлчилгээний багт орж ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл, багийн ахлагч болон гишүүд хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй хуульч, өмгөөлөгчөөр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба туршлага, ур чадварыг нотлох баримт бичгийн хамт ирүүлэх (хуульчийн гэрчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад нотлох баримтын хамт);
  3. Зөвлөх үйлчилгээний багийн гишүүд шаардлагатай тохиолдолд орон нутагт Захиалагчийн төв оффист ирж ажиллуулах боломжтой эсэх мэдэгдэл;
  4. Иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, олон улсын эрх зүй, бизнесийн эрх зүй, ашигт малтмалын эрх зүй, тендерийн эрх зүйгээр дагнан ажилласан туршлагын талаарх мэдээлэл;
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, арбитрын ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг процесс ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байсан туршлагыг талаарх мэдээлэл;
  6. Зөвлөх үйлчилгээний багийн гишүүд Англи болон Монгол хэл дээр гэрээ болон эрх зүйн баримт бичиг боловсруулж байсан туршлагын талаарх мэдээлэл;
  7. Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй байх);
  8. Сүүлийн 3 /2019 он, 2020 он, 2021 он/ жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага тэдгээрт хамаарах нотлох баримтыг ирүүлсэн байх;
  9. Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны санхүүгийн тайлан аудитаар баталгаажсан байх /2021 оны санхүүгийн тайлан аудитаар баталгаажаагүй байж болно/;
  10. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn цахим хаягийг ашиглан цахим тодорхойлолт. Хуудасны доод хэсэгт байрлах, тоо, тэмдэг орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Уг тодорхойлолт нь тендер шалгаруулалт зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлбөр тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.
  11. Түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрөхгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 02 -р сарын 24-ны өдрийн 14 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 02-р сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

 

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,

Цагаан-Овоо баг, “Тавантолгой” ХК,

Үнэлгээний хороо

Утас: 7535-5555 /дотуур утас-211/

Цахим хаяг: [email protected]