Нийгмийн хариуцлага
ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ХЯНАЛТЫН КАМЕРЫН НЭГДСЭН СИСТЕМ СУУРИЛУУЛЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Цогтцэций сумын 25 цэгт 50 ширхэг камер бүхий иж бүрэн хяналтын камерын систем суурилуулж, ашиглалтад оруулсан бөгөөд тус ажилд нийт 500 орчим сая төгрөгийн
хөрөнгө оруулалтыг хийлээ.