Тавантолгой ХК Өмнөговь аймаг болон сумдын Онцгой комисст 180 сая төгрөг хандивлалаа

Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч мөн коронавируст халдварын хүндрэлтэй цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд 15 сумын онцгой комисст нийт 150 сая төгрөг, аймгийн Онцгой комисст 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.