ЗАМ ЗАСВАРЫН ШИНЭ ТЕХНИКТЭЙ БОЛЛОО

"Тавантолгой" ХК-ийн Техник механикийн албанд зам засварын зориулалт бүхий АВТОГРЕЙДЕР машиныг үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

SDLG 9290 загварын тус техник нь уурхайн гол үйлдвэрлэлд чухал шаардлагатай бөгөөд уурхайн зам засварт ашиглагдах юм.

290 морины хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн автомат хөдөлгүүртэй атвогрейдерыг үйлчилгээнд ашиглаж техникийн хүчин чадлыг нэмэгдүүллээ.