Өмнөговь аймагаа халдваргүй Ногоон бүс байлгахын төлөө галын шугаман дээр ажиллаж байгаа АОК-т иргэд, ААН, байгууллагууд хандив тусламж үзүүлж хамтдаа даван туулахын төлөө хичээсээр байна. "Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахалаас урьдчилан сэргийлэх ажилд 2020 оны 1-р сард 82 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг, 17 сая төгрөгийн өртөг бүхий амны хаалт, түргэвчилсэн оношлуур зэргийг хандивласны зэрэгцээ аймгийнхаа нийт иргэдийг дулаан тохитой өвөлжүүлэх үүднээс дотоодын нүүрсний үнээ 20 хувь хямдруулан борлуулж байна. Мөн 60-аас дээш насны 4900 ахмадад 2 тонн нүүрс үнэгүй олгох ажлыг зохион байгуулаад байна. Хүнд хэцүү цагт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа "Тавантолгой" ХК-ийн нийт хамт олонд АОК-оос талархал гардууллаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч улс орны эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч байгаа уул уурхайн ажилчид ЗОГСОХ ЭРХГҮЙ ажилласаар байна.
#Халдваргүй_Ногоон_бүсээ_хамгаалцгаая