Өндрийн хязгаарыг баримтлан зорчихыг уриалж байна

Цогтцэций-Даланзадгад чиглэлийн авто зам дээрх 2ш өндрийн хязгаарлагчийг дайрч эвдэлсэн байсныг "Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд сэргээн засварлаж хэвийн байдалд орууллаа.

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тус замын даацад зориулан өндрийн хязгаарыг 2.8 метрээр тогтоосныг дагаж мөрдөн замын хөдөлдөөнд соёлтой боловсон оролцохыг нийт зорчигчид болон жолооч нарт уриалж байна.