ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч малчид маань отрын нутгуудаар өвөлжиж байгаа билээ. Цогт-Овоо сумын хувьд ч мөн адил ихэнх малчид нь оторлож яваа бөгөөд өвс тэжээл ч дутагдалтай байгаа юм. Иймээс Цогт-Овоо сумтай түншлэгч 8 байгууллага хамтран дэмжлэг үзүүллээ. Тавантолгой ХК-ийн хувьд 150 боодол өвс, 500 л шатахуун, 1000ш амны хаалт зэргийг хандивлалаа.