ИРГЭД ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР НҮҮРСЭЭ АВЧ ЭХЛЭЭД БАЙНА

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ, Аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Даланзадгад дахь нүүрс борлуулах цэгээс иргэд 20 хувийн хямдралтай үнээр нүүрс авч эхлээд байна. Мөн 60-аас дээш насны ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгож байгаатай холбоотойгоор нүүрсний талон тараалтыг зохион байгуулж байна. Дотоод хяналтын менежер Д.Содномцэрэн, Нягтлан Г.Сугиржав, Хангамжийн ажилтан Д.Наранцэцэг нар Даланзадгад суманд ажиллаж байгаа бөгөөд талон тараалт 50 гаруй хувьтай байна.

Даланзадгад сумын хэмжээнд 60-аас дээш насны нийт 2020 ахмадад үнэгүй нүүрс олгогдох юм.