Тавантолгой ХК-ийн ТУЗ, Аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Өмнөговь аймгийн 60-аас дээш насны бүх ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэсний дагуу талоныг Даланзадгад сумын 8 багийн ажлын хэсэгт гардуулан өглөө. Нэгдсэн зохион байгуулалтаар багууд ахмадууддаа талоныг тараах юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 4900 ахмадад 2 тонн нүүрс үнэгүй олгогдох бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон ажил юм.