ОРОН НУТАГТАА ЭЭЛТЭЙ УУРХАЙ

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр, Аймгийн ИТХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэв. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын хүнд үед айл өрхүүдээ өнтэй дулаан өвөлжихөд зориулан 22 мянган өрхийн 70 мянган иргэнд хүртээмжтэй байхаар шийдвэрлэж дотоодын нүүрсний үнийг 20 хувь хямдруулан борлуулж эхлэлээ.