ДОТООДЫН НҮҮРСНИЙ ҮНИЙГ БУУРУУЛЛАА.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн саналыг үндэслэн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн 15-р тогтоолоор:

  1. Дотоодын нүүрсний үнийг аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад одоогийн борлуулалтын үнээс 20 хувиар хямдруулж 30800 төгрөгөөр худалдан борлуулах
  2. Өмнөговь аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй 60- аас дээш настай ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Дээрх шийдвэрийг 2020 оны 12-р сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлэх бөгөөд зохих журмын дагуу зохион байгуулна.