12 дугаар ангийн сурагчдыг компанитай танилцууллаа

Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Аймгийн боловсрол соёл урлагийн газартай хамтран Өмнөговь аймгийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг компанитай танилцуулах, уурхайн уулын ажил орчин нөхцөлийг нүдээр үзүүлж таниулах зорилготой БИДНИЙ МЭДЭХ УУРХАЙ аялал 2019.04.21-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус аялалд төгсөх ангийн 90 гаруй сурагчид хариуцсан багш нарын хамтаар хамрагдаж, уурхайн үйлдвэрлэлтэй танилцсандаа сэтгэл өндөр байлаа.