Нүүрс тээврийн жолооч нарт үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн автомашин худалдан авлаа

Тавантолгой ХК түргэн тусламжийн автомашинтай боллоо.

Монгол улсын Ерөнхий сайдын зүгээс Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулж буй 3 уурхайд нүүрс тээвэрлэлт, борлуулалт, нүүрс тээврийн авто зам болон эдгээртэй холбоотой асуудлаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Тавантолгой ХК нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч эмнэлэгийн анхан шатны үзлэг хийх, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тусгай тоноглол бүхий автомашиныг худалдан авч байна.

Өмнө нь компанийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын дагуу явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, анхан шатны үзлэг хийх, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулаж ирсэн. Цаашид ч энэ ажлыг тодорхой хугацаанд давтамжтайгаар хийж гүйцэтгэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, олон мянган тээвэрчин жолооч нарт эрүүл мэндийн анхан шатны үзлэг үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа ажил боллоо.