Нүүрсний экспорт буурч байна

Манай орны валютын нөөцийг бүрдүүлэгч гол эх үүсвэрийн нэг нь нүүрс экспортын орлого юм. Иймээс Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт нийлүүлэлт, үнийн хандлага нь ихээхэн сонирхол татсан асуудал болж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын хүрэн нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байсан бол коксын зах зээлд бага зэрэг сулралт ажиглагдлаа. Хүрэн нүүрсний хэрэглээ аажим өссөн нь гол цахилгаан станцуудын болон Чинхуан боомт дахь нүүрсний нөөцийг бууруулав. Боомт уруу тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэн ч боомтын нэвтрүүлэх чадвар болон нүүрс тээвэрлэхээр ирсэн усан онгоцны тоо мөн өссөн нь боомтын нүүрсний нөөцийг 6.78 сая тонноос 6.40 сая тонн болгон бууруулж, үнэ тогтвортой байхад нөлөөллөө. Усан онгоцны тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь Хятадын хүрэн нүүрсний гол хэргэлэгч болох зүүн өмнөд эрэг хавийн нүүрсний хэрэглээнд сэргэлт гарч байгааг харуулж байна.

Гангийн зах зээл сайнгүй байгаа нь коксын үнэд нэлээдгүй дарамт болж байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас улбаалан өмнөх оны 11-р сараас хойш Гангийн зах зээлд бодит эрэлт үгүй болж, ган болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй унасаар байна.

Өмнөх сард Шангсигийн Коксын Ассоциаци коксын үнийг тонн тутамд 80 юаниар өсгөх шийдвэр гаргаснаас хойш коксын үйлдвэрлэл тус мужид 60-70 хувиар нэмэгдээд байсан юм. Гэтэл эрэлт сул байснаас коксын үнэ эргэн буурахад хүргэжээ. Шангсигийн Коксын Ассоциаци өнгөрсөн долоо хоногт коксын үнийг тонн тутамд 150 юаниар бууруулж, 1700 юань болгосноо мэдэгдсэн юм. Тус холбоо цаашид коксын үнийг тогтвортой барихын тулд үйлдвэрлэлийнхээ хэмжээг 40-60 хувиар бууруулахаар болсон байна. 

Өвөрмонголын нүүрсний үнэ (уурхайн ам нөхцлөөр, НӨАТ багтсан)

Аймаг

Нүүрсний төрөл

Илчлэг(ккал/кг) Чанар

Үнэ, тн/юань

(2009-03-16)

Бугат Хүрэн нүүрс 6000

S:8%-12%,V:30%-35%,A:<0.5%

360
Чифенг Хүрэн нүүрс 4000

V:<46%,A:<25%,S:1%

260

Алша Хүрэн нүүрс

5000-5500

V:35%,A:18%,S:1.2%

190